Skip to content Skip to footer

Энэхүү нууцлалын бодлого нь Интер Сайнс ХХК (цаашид Интер Сайнс гэх) хэрэглэгчийн систем (цаашид талбар гэх) хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах, ашиглах, арчлах, хаах харилцааг зохицуулна. Энэ бодлого нь хэрэглэгчийн систем төдийгүй Интер Сайнсаас санал болгож буй бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна.

1. Хувийн мэдээлэл

Бид хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч талбарт хандах, бүртгүүлэх, нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв имэйл хаягийг нь асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох юм. Хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.

2. Хувийн бус мэдээлэл

Бид хэрэглэгчийг талбарт ажиллах үед хувийн бус мэдээлэл авч болно. Хувийн бус мэдээлэл гэдэгт ашиглаж буй вэб хөтөч, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг техникийн мэдээлэл орно.

3. Вэб хөтчийн cookie

Бид талбарынхаа үйлчилгээг сайжруулахын тулд ‘cookies’ ашигладаг. Вэб хөтчүүд нь хэрэглэгчийн үйлдлийг товчоо болгох, зарим тохиолдолд тэдний талаар мэдээлэл цуглуулах зорилгоор cookies-ийг хатуу дискэнд хадгалдаг. Хэрэглэгч вэб хөтөчдөө cookies ашиглахаас татгалзах, эсвэл cookies-ийг цааш талбарт илгээх үед сануулга гарч ирэхээр тохируулж болно. Гэвч зарим тохиолдолд cookie хааснаас үүдэн талбарын зарим хэсэг ажиллахгүй болох нь бий.

4. Бид цуглуулсан мэдээллээ хэрхэн ашигладаг вэ?

Интер Сайнс хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашигладаг:

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах

Таны ирүүлсэн мэдээллийн дагуу бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, илүү бүтээлчээр ажиллах боломжтой болно.

  • Хувь хэрэглэгч бүрд тохирсон үйлчилгээ үзүүлэх

Хэрэглэгчид манай талбарын үйлчилгээ, эх сурвалжуудыг хэрхэн ашиглаж буйг ажиглаж мэдэхэд ач тустай.

  • Имэйл илгээх

Бид хэрэглэгчийн болон үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл илгээхэд тэдний имэйл хаягийг ашигладаг. Түүнчлэн хэрэглэгчийн асуулт, хүсэлт, лавлагаанд хариу өгөхөд ашиглана. Хэрэглэгч манай имэйлийн жагсаалтад бүртгүүлбэл Интер Сайнсийн мэдээлэл,нийтлэлүүдийг имэйлээр хүлээж авна. Хүссэн үедээ энэ жагсаалтаас хасуулж болно. Илгээж байгаа имэйл бүрийн төгсгөлд жагсаалтаас хасуулах холбоос бий.

5. Бид таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Манай талбарт хадгалагдсан таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, гүйлгээний мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, хувиргах, илчлэх, устгахаас хамгаалахын тулд бид өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах болон аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.

6. Хувийн мэдээллийг хуваалцах нь

Бид хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад дамжуулдаггүй. Зөвхөн нэгтгэсэн ерөнхий мэдээллийг хуваалцаж болно.

7. Гуравдагч этгээдийн вэбсайт

Хэрэглэгч манай талбарт хандаж байхдаа сурталчилгаа зэрэг бусад гуравдагч этгээдийн вэбсайтад хандах холбоос бүхий контентуудтай таарч болно. Бид эдгээр вэбсайтуудын агуулгыг удирдах боломжгүй бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Тодруулахад, эдгээр вэбсайтуудын агуулга байнга өөрчлөгдөж байх талтай бөгөөд тус тусын ашиглалтын болон нууцлалын журмаар зохицуулагддаг.

8. Нууцлалын бодлогыг өөрчлөх

Интер Сайнсын зүгээс энэхүү нууцлалын бодлогод хэзээ ч өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай бүрт вэбсайтын хөлд огноог оруулж байх болно. Хэрэглэгч мэдээллээс хоцрохгүй байх үүднээс энэ хуудсыг тогтмол шалгаж байх нь зүйтэй. Ингэснээр та мэдээллийг тань бид хэрхэн хамгаалж байгаа талаар мэдээлэлтэй байх болно. Түүнчлэн шинэ мэдээллээс хоцрохгүй байх нь таны хүлээх үүргийн нэг хэсэг юм.

9. Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

Интер Сайнсийн хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч талбарыг ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.