Skip to content Skip to footer

БИДНИЙ ТУХАЙ

Бид 2008 онд байгуулагдан дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгчдээс албан ёсны эрхтэйгээр нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж ,  сургалт суурилуулалтыг тухайн брэндийн стандарын дагуу явуулахаас гадна гэрээт дуудлагын засвар үйлчилгээг эрхлэн явуулдаг инженер технологийн чиглэлээр мэргэшсэн компани юм.

Манай компани нь нийлүүлж буй тоног төхөөрөмжийн чанар үйлчилгээнд анхаарч борлуулалтын дараах цогц үйлчилгээг санал болгодог. Нийлүүлж буй тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан, хэрэглэгчид зориулсан сургалт явуулахын зэрэгцээ Монгол хэл дээрх гарын авлагыг дагалдуулж хүлээлгэн өгдөг.

Алсын хараа

Бид дэвшилтэт технологийн үнэ цэнийг бий болгож зах зээлд манлайлж ажиллах

Эрхэм зорилго

Дэлхийн стандартад нийцсэн техник технологийг шинэ санаа – шилдэг шийдлээр эрхэм хэрэглэгчдэд хүргэж, зах зээлд манлайлах

Үнэт зүйлс

  • Чадварлаг хүний нөөц
  • Дэвшилтэд технологи
  • Эрхэм харилцагч
  • Нэр хүнд
  • Чанар

Үйл ажиллагааны чиглэл

  • Эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмж
  • Байгаль орчин, цацраг хэмжилтийн тоног төхөөрөмж
  • Бүх шатны боловсролын сургалтын тоног төхөөрөмж
  • Хяналт, хамгаалалтын тоног төхөөрөмж
  • Тоног төхөөрөмж суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ – чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

Чанарын бодлого

Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц Дэлхийн стандартад нийцсэн нарийн мэргэжлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд найдвартай нийлүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг тогтмол сайжруулна.

Бодлого хэрэгжүүлэх арга зам:

  • Чанарын Удирдлагын Тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулна
  • Хэрэглэгч харилцагчдын болон ажилтнуудынхаа хүлээлт шаардлагад бүрэн нийцэж, ил тод, нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг бий болгоно.
  • Ажилтнуудынхаа мэргэшил, ур чадварыг байнга хөгжүүлнэ.
  • Чанарын бодлого болон зорилтуудыг компанийн бүх төвшинд хэрэгжүүлэхийн тулд компанийн удирдлага түүнд шаардагдах бүхий л нөөцөөр хангаж, бүх шатны менежерүүд ажилтнууд өөрийн үүрэг оролцоотой ажиллана.

Энэхүү үүрэг амлалт нь Байгууллагын Алсын Хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлстэй салшгүй холбоотой бөгөөд бидний тасралтгүй хөгжил ба амжилтын үндэс байх болно.

ИТГЭМЖЛЭГДСЭН БРЭНД

1
3
https://www.flukebiomedical.com/
5
6
8
Select Language »