ALLIA IGS ULTRA (Ангиографи аппарат)
GE healthcare брэндийн Allia IGS Ultra ангиографи төхөөрөмж нь зах зээл дээрх хамгийн өндөр бүтээмжтэй детектортой ба бага тунгаар өндөр нарийвчлал, чанартай зураг авах давуу талтай.
Additional information
Зориулалт | Ангиографи аппарат |
---|
Захиалгаар нийлүүлэх барааны хувьд нийлүүлэх хугацаа болон үнийн дүнд өөрчлөлт орж болох тул менежертэй заавал холбогдож захиална уу.
7015 8006
Бүтээгдэхүүний зураг
Бүтээгдэхүүний мэдээлэл
GE healthcare брэндийн Allia IGS Ultra ангиографи төхөөрөмж нь зах зээл дээрх хамгийн өндөр бүтээмжтэй детектортой ба бага тунгаар өндөр нарийвчлал, чанартай зураг авах давуу талтай.
Тус төхөөрөмжийг ашиглан тархи болон мэдрэлийн систем, зүрх судас, болон үе мөчийн судасны зураглалаас гадна тархины цус алдалт, артериовенийн фистул (AVF), артериовенийн гажиг (AVM), Урд судасны гажиг, Дотооод артерийн нарийсал, Титэм судасны өвчин, Уушигны хавдар, Элэгний хавдар, Аортын задрал, Ходоод гэдэсний цус алдалт, Доод мөч, Артериосклероз зэрэг оношилгоог хурдан бөгөөд хялбар байдлаар илрүүлэх болно.
- Өвчтөний биеийн хэмжээ, онцлогоос хамааран рентген хоолойн хүчдэл, гүйдэл, цацаргалтын хугацаа, фокус, филтер болон детекторын рентген тун зэрэг зураг авалтын 6 параметрүүдийг автоматаар тохируулах дэвшилтэт технологитой.
- Детектор нь тэгш өнцөгт бус квадрат хэлбэртэй тул илүү том талбайд зураг авах боломжтой.
- 3-фокуст рентген хоолойтой.
- Өвчтөний тунгийн хэмжээг багасгах хамгийн сүүлийн үеийн технологитой.
- Өндөр нарийвчлалтай зураг авах, сэргээн босгох протоколтой.
- Мэс ажилбар бүрт протокол, функц зэргийг тохируулан хадгалах боломжтой бөгөөд ажиллуулахад хялбар.
- Олон-эзлэхүүнт 3 хэмжээст дүрсийг нэгтгэх технологитой.
- Статик, мушгиа болон холбоосгүй доод мөчний бүтэн зураг автоматаар үүсгэх давуу талтай.
- Шуугиан бууруулах дэвшилтэт технологитой.